Монгол улсын Ардын жүжигчин Агваанцэрэнгийн ЭНХТАЙВАН

Монгол улсын Ардын жүжигчин Агваанцэрэнгийн ЭНХТАЙВАН

Хэнтий аймгийн Баян-Адарга сум.

Ардын жүжигчин Агваанцэрэнгийн ЭНХТАЙВАН нь 1958 он Хэнтий аймгийн Баян-Адарга суманд мэндэлжээ. 1976 онд 10 жилийн дунд сургуулийн дүүргэж улмаар УБДС-ийн кино драмын ангийг 1980 онд, ЗХУ /хуучин нэрээр/-д Свердловск /Екатеринбург/ хотын Уралын хөгжмийн дээд сургуулийг 1985 онд тус тус дүүргэжээ. СУАТ-т гоцлол дуучнаар ажиллаж Ц.Нацагдоржийн “Үүлэн заяа”-гийн Төмөртөр хаан, “Гэсэр”-ийн Гэсэр, Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой”-н төвд худалдаачин, Ж.Вердийн “Риголетто”-гийн Герцог зэрэг үндэсний болон сонгодог дуурийн гол дүрүүдэд амжилттай дуулж жүжиглэжээ. “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд Чингис хааны дүрийг, дэлхийн кино урлагийн түүхэнд бүтээсэн анхны монгол хүн. “Балжийн гол”, “Ононы шугуй”, “Хан Хэнтий уул минь”, “Ээжийнхээ ачийг яалаа даа” гэх мэт олон дууны ая зохиожээ. А.Энхтайваны улс нийгэмд оруулсан гавьяа зүтгэлийг төс засгаас өндрөөр үнэлж 1996 онд МУГЖ, 2009 онд Ардын жүжигчин хэмээх эрхэм алдар цолыг хүртээжээ. 

2022-09-14 11:43:00

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'intl.so' (tried: /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so (libicuio.so.69: cannot open shared object file: No such file or directory), /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so (/opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0