Баян-Адарга сумын Улаан-Од нэгдлийн цэцэрлэг, Ясли нь 1968 онд Эрхлэгч багш Б.Цэрэн, Тогооч Н.Сосор, галч Ц.Доржпалам нарын багш ажилчидтай, 12 хүүхэдтэй сургалт хүмүүжлийн ажлаа эхэлж байсан. Улмаар 1970 оноос улсын төсвийн санхүүжилттэй болсон. 1983 оноос 2 бүлэгтэй болж, хувийн сууцны барилгыг тохижуулан сургалт хүмүүжлийн ажлаа зохион байгуулж байлаа.
Эрхлэгч нар:
- Анхны эрхлэгч багш: Б.Цэрэн /1967-1970 он/
- Анхны тогооч: Н.Сосор /1967-
- Анхны галч: Ц.Доржпалам /1967
- Эрхлэгч Ш.Жигмид /1970-1972 /
- Эрхлэгч: Г.Алтансувд “БТА” /1972-1973/
- Эрхлэгч: П.Баасан /1973/
- Эрхлэгч: Г.Нарангэрэл /1973-1975/
- Эрхлэгч: Ц.Цэрэндулам “БТА” /1975-1977он/
- Эрхлэгч: З.Цэндпүрэв “Алтан гадас одонт” /1977-1983/
- Эрхлэгч: М.Ганцэцэг “БТА”/1983-1985/
- Эрхлэгч: Ж.Эрдэнэчимэг “БТА”/1985-1986/
- Эрхлэгч: Д.Янжинлхам “БТА” /1987-1990/
- Эрхлэгч: Д.Жавзандулам “БТА” /1990-1992, 1997-1998/
- Эрхлэгч: Г.Ариунжаргал /1993-1995/
- Эрхэгч :Ш.Азжаргал “БТА”/2002-2017/
- Эрхлэгч С.Өнөрцэцэг “БШУЯамны Хүндэт жуух” 2019-2021 он
- Эрхлэгч Н.Гэрэлмаа “БТА” 2021-2022 он
- Эрхлэгч: Г.Азжаргал “БТА” /1995-1996, 1999-2002, 2017-2019, 2022 оны 8 сараас одоог хүртэл эрхлэгчээр ажиллаж байгаа
Тус цэцэрлэг нь Хэнтий аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2013 оны 07-дугаар сарын 02-ны өдрийн А/78 дугаар тогтоолоор тус байгууллагын эрхлэгч асан Алтан гадас одонт Зоригтбаатарын Цэндпүрэвийн нэрэмжит цэцэрлэг болсон.
2018 оны 7 сарын 5-ны өдөр Цэцэрлэгийнхээ 50 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэж ой угтсан 50 бүтээл ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлж ажилласан. Энэ ажлын хүрээнд УБ хотын нутгийн зөвлөл, Засаг дарга, Нэрэмжтийн гэр бүл үр хүүхдүүдтэй хамтран багш, ажилчид, ахмад, хүүхдүүд хамтарсан “Нутгийн жаргалтай үрс” урлагийн тоглолтоо УБ хотод суугаа нутгийн иргэддээ толилуулсан. Мөн “Адарга нутгийн аз жаргалын өргөө” түүхэн баримтат кино, сэтгүүл гаргасан. Ж.Доржготовын үг, Мөнхсайханы ая “ Бидний цэцэрлэг” сүлд дуутай болсон зэрэг түүхэн ажлуудыг хийж бүтээсэн.
Цэцэрлэгийн үндсэн барилга 2009 онд шинээр баригдсан ба 2021 онд их засварт орсон. Үндсэн барилга нь 75 хүүхдийн багтаамжтай байсан тул 2020 онд өргөтгөл хийгдэж одоо 125 хүүхдийн багтаамжтай болсон. Эрчим хүчний 380V холболттой, дулааны нэгдсэн халаалтад холбогдсон. Байгууллагын гаднах гүний худгаас цэвэр, бохир усны холболтоо хийсэн.
Одоо манай цэцэрлэг 2022-2023 оны хичээлийн жилд үндсэн 5 бүлэгт 2-5 настай 142 хүүхэд, хувилбарт сургалтад 81 хүүхдийг хамруулан 19 багш, ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
2013 оноос СӨБ-ын сургалтын Цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилготой багш, төрөл бүрийн дугуйлан, уралдаан тэмцээн, хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагааг эцэг эхтэй хамтран зохион байгуулж байна. Хамт олон, эцэг эхчүүдийн хамтын хүчээр хүүхэд хөгжүүлэх эрүүл ахуйн шаардлага хангасан тохилог орчныг бүрдүүлж чадсан. СӨБ-ын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилготой багш нар төрөл бүрийн дугуйлан, уралдаан тэмцээн, хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагааг эцэг эхтэй хамтран зохион байгуулж байна.
Мөн манай цэцэрлэг 2014 оноос эхлэн ДЗОУБ Бор-Өндөр-2 ОНХХ-тэй хамтран ажилласны үр дүнд нийт 50 гаруй сая төгрөгийн тохижилтын эд хөрөнгө, тоглоом, хөгжмийн зэмсэг зэрэг хөрөнгө оруулалт хийгдсэн.
2018, 2021 онуудад улсын төсвөөр 650 сая төгрөгийн өртөгтэй өргөтгөл хийгдэн ашиглалтад ороод байна. Мөнх 145 сая төгрөгийн өртөгтэй хуучин барилгад их засварын ажил хийгдсэн.
Сургалтын тохилог орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд:
- 1998 онд Тогтвортой амьжиргаа төслийн хүрээнд Өрхийн амьжиргааны чадавхыг дээшлүүлэх зөвлөлөөс Цэцэрлэгийн “Тохижилт-1” 1,5 сая төгрөг
- 2005 онд Хөдөөгийн ядуурлыг бууруулах хөтөлбөрөөс 1,7 сая төгрөг
- 2005 онд Тогтвортой амьжиргаа төслийн хүрээнд Өрхийн амьжиргааны чадавхыг дээшлүүлэх зөвлөлөөс Цэцэрлэгийн “Тохижилт-2” 3,6 сая төгрөг
- 2007 онд Тогтвортой амьжиргаа төслийн хүрээнд Өрхийн амьжиргааны чадавхыг дээшлүүлэх зөвлөлөөс “Бялзуухай” төсөл 7 сая төгрөг
- 2009 онд улсын төсвөөс 330 сая төгрөгөөр 75 хүүхдийн хичээлийн шинэ байртай болж, сум орон нутгийн газар тариалангийн “Идэр -Онон”, “Мөнх-Онон”, “Мөнхийн Дуурлиг”, “Цэн-Эрхэт” зэрэг компаниуд, ААН, ард иргэдийн хандив тусламжаар бүлгүүдийг тохижуулсан.
- 2010 онд БСШУЯамны хөрөнгө оруулалт нийт 9 сая төгрөг
- 2014 оноос эхлэн ДЗОУБ Бор-Өндөр НХХ-тэй хамтран ажилласны үр дүнд нийт 50 гаруй сая төгрөг
- 2018 онд БСШУСЯамнаас 5,3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтуудыг тус тус авч хүүхэд хөгжүүлэх орчин нөхцөлөө сайжруулсан.
Манай байгууллага нь:
2009 оны “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”
2012 оны “Цэвэрч байгууллага”
2012 оны “Оны шилдэг байгууллага”
2013оны “Шилдэг байгууллага”
2014 онд “Сумын шилдэг байгууллага”
2014 онд “Ахмадад ээлтэй байгууллага”
2015-2016 онд “Аймгийн тэргүүний цэцэрлэг”
2016 онд ЭЗТХ “Мөнгөн гэрэгэ”
2017 онд “Ахмадад ээлтэй байгууллага” зэрэг шагналуудыг хүртэж байсан
Олон Улсын Эко сургууль хөтөлбөрийн долоон алхамт менежментийн дагуу 2018 онд “Хүрэл гэрэгэ”, 2020 онд “Мөнгөн гэрэгэ”-ний шалгуур үзүүлэлтийг хангаж Өргөмжлөл гардан авсан. Одоо манай байгууллага “Ногоон туг” болзлын шалгуур үзүүлэлтийг хангах зорилт тавин ажиллаж байна.
2022-09-15 19:04:41