Хэнтий аймгийн Баян-Адарга сумын ЕБСургууль нь 1939 онд “Хөдөлмөрчдийг бичиг үсэгт сургах түр сургууль” нэртэйгээр 1 бүлэг 20 сурагчтайгаар анх хичээллэж эхэлсэн бөгөөд 1940 оны 4 дүгээр сарын 5 нд анхны захирал томилогдон, 4 сарын 10 нд Арангат гэдэг газарт анхны шаваа тавьж 1 бүлэг 25 сурагчтайгаар бага сургууль болон ажиллаж эхэлсэн түүхтэй. Жил ирэх тусам материаллаг бааз, хүүхдийн тоо нэмэгдэн 1947-1948 оны хичээлийн жилд 8 бүлгийн 200 гаруй сурагчидтай бие даасан байгууллага болсон байна. Анхны 4-р ангийг 1944 онд 19 сурагч төгсжээ.
1937-1940 онд Түр сургууль
1940-1972 онд Бага сургууль
1972-2002 онд 8-н жилийн сургууль
2002-2018 онд 9-н жилийн сургууль
2018 оноос эхлэн Ерөнхий Боловсролын Сургууль болон өргөжсөн билээ.
2022-2023 оны хичээлийн жилд тус сургууль нь 19 бүлгийн 428 сурагч 30 багш, 13 ажилтан, нийт 43 албан хаагчтайгаар сургалт хүмүүжлийн ажлаа зохион байгуулж байна.
Мэргэжлийн багшаар 100% хангагдан ажиллаж байгаа бөгөөд нийт багш нараас “Заах аргач” мэргэжлийн зэрэгтэй багш 12, “Тэргүүлэх” зэрэгтэй багш 4 ажилладаг. Манай хамт олон дунд АБТАжилтан-5, БТТАжилтан-1, Магистр багш 6 ажиллаж байна.
Тус сургууль нь материаллаг баазын хувьд багш сурагчдын сурч хөгжих нөхцөлийг бүрэн бүрдүүлсэн. Хичээлийн 2 байр, сурагчийн 1 дотуур байртай. Хичээлийн 1-р байр 240 хүүхдийн хүчин чадалтай ба 2022 онд 750 сая төгрөгийн УТХОруулалтаар их засвар хийгдсэн. Хичээлийн 1-р байр 200 хүүхдийн хүчин чадалтай ба 1,5 тэрбум төгрөгийн УТХОруулалтаар 2021 онд нь баригдаж ашиглалтанд орсон бол 100 хүүхдийн хүчин чадалтай сурагчдын дотуур байр 1,2 тэрбум төгрөгийн УТХО-аар 2020 онд баригдаж ашиглалтад орсон байна.
Сүүлийн 3 жилд тус сургуульд дараах төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна.
- БОАЖЯ, БШУЯ, Швейцарын Хөгжлийн Агентлагын "Тогтвортой хөгжлийн боловсрол-II" төсөл
- Тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжигч Олон улсын Эко-сургууль, цэцэрлэг хөтөлбөр
- Чанартай боловсрол хөтөлбөр
- Дэлхийн Зөн Монгол Бор-Өндөр-2 ОНХХ
2022-09-15 16:10:10