Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын мэндчилгээ

Сэцэн хан аймгийн Хөвчийн Жонон Вангийн хошууны гал голомт, Домогт Хатдын өлгий нутагтаа үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж ажиллаж амьдарч байгаа ард иргэд, нутгийн зон олныхоо нэрийн өмнөөс болон хувиасаа  эрхэм та бүхнийхээ амар амгаланг айлтган санасан төлөвлөсөн бүхэн нь саадгүй бүтэж биелэхийн өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөн дэвшүүлж мэндчилье.

Өнгөрсөн, Одоо, Ирээдүй гурван цагийн хэлхээнд 100 жилийн арвин их түүхийг бүтээлцэж байгаа Баян-Адарга сумын цахим сайтад зочилж сум орон нутгийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, түүх, дурсгал, цаг үеийн мэдээ мэдээлэлтэй танилцахыг урьж байна.

Баян-Адарга сумын ИТХ-ын дарга Д. Өлзийсайхан

2022-09-15 19:13:45