Засаг даргын мэндчилгээ

Мэндчилгээ Сэцэн хан аймгийн Жонон вангийн хошууны гал голомт, Монгол төрийн Цэцэн билэгт Хатдын өлгий одоогийн Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нийт иргэдийнхээ өмнөөс цахим хэрэглэгч Та бүхэнтэй энэхүү цахим хуудсаар дамжуулан мэндчилье. Их түүхийн улбаа нутаг Баян-Адарга сумын түүх, түүхэн дурсгалт газар, өнөөгийн бодит дүр төрх, цаашдын хөгжлийн зорилтын талаар болон бусад мэдээ,мэдээлэлтэй танилцахыг урьж байна. Хүний хөгжлийг дээдэлсэн, байгаль орчинд ээлтэй “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ” хөгжсөн жишиг сум болгох зорилт тавин ажиллаж байна. Даяаршиж буй эрин үед Нутгийн Хөгжлийн Төлөө хамтран ажиллана гэдэгт итгэл төгс байна. Төрөлх нутаг минь хөгжин цэцэглэхийн ерөөлийг өргөн дэвшүүлье. СУМЫН ЗАСАГ ДАРГА О.ЛХАГВАДОРЖ

2022-04-23 15:25:24