Алтан ганжир

           Алтан ганжирт Адаргын овоо

Адаргын овоо нь сумын төвөөс зүүн тийш 42 км-т оршдог. Монгол бичгийн тоо тамгатай шарга азарга уулын эзэн байдаг гэж нутгийн өвөг дээдэс ярьдаг. Тийм учираас энэ овоог шарга адуугаар тахидаг байжээ. 1930-д оны үед Дамбаагийн ах нутгийн иргэн Дамдин гэгч малд явж байгаад Адарга овооны өврөөр шарга азарга унасан ноён хүн явж байхыг харсан гэдэг. Тэр нь Адарга овооны эзэн нь байсан учир энэхүү төгс буянт хүнтэй таарсан дээрхи хүн баян чинээлэг явах бэлэг дэмбэрэл нь бий болсон гэж нутгийн ард иргэд ярих болсон гэнэ. Энэхүү уул овоог тухайн газарт төрж өссөн нутгийн иргэд, нутгийн лам хувилгаан Минжүүрийн хүү Лүндэгдамчаа, нутгийн лам Базардарь нараар “Баян Намсрай” ,”Дашзэвэг найман гэгээн”, “Хийморийн сан”, “Сахиус” ном судар айлдуулж, тахин шүтэж өнөөг хүрчээ. Уул овоонд гарахдаа уг овоонд эрт дээр үеэс өргөл барьц болгон тахилганд барьж жанссан “Алтан ганжир”-ыг иргэдийн сүсэг бишрэлийн дагуу залж хэвшсэн байна

2022-09-06 15:43:00