Монгол улсын Ардын багш, Гавьяат тамирчин Цэндийн ДАМДИН

Монгол улсын Ардын багш, Гавьяат тамирчин Цэндийн ДАМДИН

Хэнтий аймгийн Баян-Адрага сум. 

Ардын багш, Гавьяат тамирчин Цэндийн ДАМДИН нь 1957 оны 03 дугаар сарын 31-нд Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутагт мэндэлж, 1974 онд 10 жилийн дунд сургуулийг дүүргэн МУИС-д элсэн  суралцаж 1979 онд уул уурхайн инженер, УБДС-ийн биеийн тамирын факультетыг 1987 онд биеийн тамирын багш дасгалжуулагч мэргэжлээр тус тус төгсчээ. 1977-1984 онд улсын шигшээ багт тамирчин, 1985-1992 онд жүдо бөхийн улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, 1992-1998 онд БТДС-д багш, тэнхмийн эрхлэгч, 1999 оны гуравдугаар сараас МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж ирлээ. Зуны олимпийн наадмын 1980 оныход тамирчин, 1988, 1992, 2000 оныход ахлах дасгалжуулагч, 2004 оныход төлөөлөгчдийн дэд тэргүүн, 2002 оны Солт-Лейкийн өвлийн олимпид багийн ахлагчаар оролцжээ. Жүдо бөхийн тамирчдаас анх олимпийн мөнгөн медалийг 1980 онд Москвагийн олимпиос эх орондоо авчирсан, 1979 онд Испанийн Мадридад болсон самбо бөхийн дэлхийн залуучууд болон насанд хүрэгчдийн тэмцээний тус тусын аварга, дэлхийн цомын тэмцээний аварга, 1981, 1982, 1983 оны ДАШТ-ий 2 мөнгө, 1 хүрэл медальтай, улсын 7 удаагийн аварга, ОУХМ цолтой тамирчин, улсын их баяр наадмуудад барилдаж өсөх идэр чимэгтэй начин цол авсан бөх ажээ. 1980 оны Монгол Улсын “Шилдэг тамирчин”-аар өргөмжлөгдсөн, олон улсын “Шилэгдмэл шүүгч” цолтой.

2022-09-06 15:32:39