Чингисийн хэрмэн зам

Чингисийн хэрмэн зам

Энэ замыг Чингис хаан засуулсан гэх тэр үед хааны бэр эцэгтээ ил харгадах ёсгүй байжээ. Иймээс Чингис хаан бэрийн хамт алс холыг зорих болсонд ёсыг дагаж олон мянган хүний хүчээр асар их шороон хэрэм бариулж, нэг талаар нь Чингис хаан нөгөө талаар нь бэр нь явсан гэдэг.
Байршил: Сумын хуучин төвийн баруун талаас эхлэн Хуурайн давааг чиглэн Нарийн хөндийд хүрч, Сайханы араас баруун талаар хөндий даган Сайнцагаан нуурын хойгуур гарч, Норовлин сумын Улзын өндөр дэв, Дорнод аймгийн Баяндун сумын нутаг Хэрмийн худаг зэрэг газраар дамжин Цагаан-Овоо, Сэргэлэн, Гурванзагал сумдын нутгаар БНХАУ-ын нутаг хүртэл хэсэг хэсэг газар тасран үргэлжилсэн шороон хэрэм юм. Урт нь 500-600км байдаг.

2022-09-06 15:36:00

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'intl.so' (tried: /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so (libicuio.so.69: cannot open shared object file: No such file or directory), /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so (/opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0