ХҮЙТНИЙ ГЭРЭЛТ ХӨШӨӨ 

ХҮЙТНИЙ ХӨШӨӨ 
Сумын төвөөс баруун урагш 35 километрт Хүйтний хөндийд байрлах Чингис хааны түүхэн дурсгалд зориулсан гэрэлт хөшөөг 2006 онд сумын ЗДТГазрын ажилтан, албан хаагчдын дэмжлэгээр бүтээн босгож, нутгийн иргэн С. Эрдэнэцогт бичээсийг бичиж үлдээсэн болно. Энэхүү гэрэлт хөшөөнд “ Чингис хааныг дарахаар Жамуха тан эвлэлдэн довтолж ирэх үед Чингис хаан Хүйтэнд тосон байлдаж буй үедээ хүзүүний судсандаа хүнд шарх авч ихэд зовсон бөлгөө” хэмээн бичиж хөшөөний оройд аян дайны замд авч явдаг хар сүлдийг сийлбэрлэсэн. “Монголын нууц товчоо” –ны 147, 148-р зүйлд дурдагдсан Хүйтний хөндий нь Монголын түүхэн газар зүйч О.Сүхбаатар
докторын судлан тогтоосноор энэхүү газрыг сонгон Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан гэрэлт хөшөө боссон түүхтэй. Хүйтний хөндийд Чингисийн гурван
түүхэн үйл явдалтай холбоотой байдаг. Чингис хаан дайны талбарт хамгийн хүнд шархыг хүзүүндээ авсан, Өөрийн итгэлт жанжин 9 өрлөгийн нэгэн Бэсүлийн Зургаадай Зэвтэй анд нөхөрлөсөн, энэхүү түүхэн тулалдаанаар Гүр хаан Жамухыг дарж их хаан болох зорилготой байсан түүхтэй нутаг болно. Хүйтний хөндийн түүхэн тулалдаан нь Монголын Нууц товчоонд тэмдэглэгдсэнээр 1200 онд болсон үйл явдал юм,

2022-09-14 11:50:53