Буурлын агуй

    Сумын төвөөс хойш 42 км Адрага багийн нутагт Буурал хайрханы баруун урд бэлд оршдог. Энэхүү байгалийн өвөрмөц тогтоцтой “Агуй” нь Буурал хайрханы баруун  урд энгэрт хавчуу аманд байдаг ба Агуйн үүд нь 3 метр өргөнтэй, 2 метрийн урттай дотор нь ороход  5*6-н харьцаатай байдаг. Мөн баруун зүүн талд нь салбарласан дээрхитэй адил хэмжээний  нуувч бүхий агуй байдаг. Эхний нуувчнаас дээш өгссөн замаар явахад  уг агуйн орой нь цоорхой байдаг бөгөөд  дотор талдаа халуун зун ороход мөстэй, хүн даарахаар сэрүүхэн байдаг байна. Энэ агуйн баруун доод талд 50 орчим метрийн зайд тэмдэгт тавьж хамгаалалтад  авсан. Мөн 2014 онд сумын ИТХурлын тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан.

2022-09-15 22:27:30